Хамгийн хөөрхөн бэлэг
БАРИВЧИН ДЭЭЛНИЙ ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ АВАХ БЭ
2026.03.17·1 мин уншина

БАРИВЧИН ДЭЭЛНИЙ ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ АВАХ БЭ

Манайх 6 сартайгаас 3 настай хүүхдэд зориулан дөрвөн төрлийн баривчин дээл үйлдвэрлэдэг бөгөөд дээлний хэмжээг хүүхдийн биеийн өндөрт тохируулан санал болгодог. Учир нь хүүхэд бүрийн өсөлт хөгжил өөр байдаг тул наснаас илүүтэйгээр хүүхдийн өндрийг харгалзан хэмжээг сонгохыг зөвлөж байна.

Хэмжээ сонгох зөвлөмж

  • Хүүхдийн өндрийг толгойн оройноос хөлийн ул хүртэл босоогоор хэмжинэ.

  • Хэмжээг сонгохдоо хүүхдийн насыг бус өндрийг нь үндсэн үзүүлэлт болгоно.

  • Хэрэв хүүхдийн өндөр хоёр хэмжээний зааг дээр байвал нэг хэмжээ томыг сонгохыг зөвлөж байна.

  • Хүүхэд бүрийн биеийн хөгжил өөр байдаг тул ижил настай хүүхдүүд өөр өөр хэмжээ өмсөх боломжтой байдаг.

  • Баривчин дээл нь хөлд орж байгаа хүүхдэд зориулсан хувцас тул хормой богинотой ханцуй урттай байдаг.

ГАВАР брэндийн хэмжээний сонголт

65 хэмжээ – 65–75 см өндөртэй, 6 сараас 1 нас хүртэлх хүүхэд
75 хэмжээ – 75–85 см өндөртэй, 1 настай хүүхэд
95 хэмжээ – 85–95 см өндөртэй, 2 настай хүүхэд
110 хэмжээ – 95–110 см өндөртэй, 3 настай хүүхэд

Хүүхдийн тав тух, хөдөлгөөний эрх чөлөөг хангахын тулд хувцасны хэмжээг хүүхдийн бодит өндөрт үндэслэн сонгоорой.